managing capital with disciplinE

Хөрөнгийг сахилга баттай удирдана.

investment funds

Бид танд зах зээлийн нөхцөл байдал, үйлчлүүлэгчдийн санхүүгийн зорилтод нийцсэн, олон сонголт бүхий хөрөнгө оруулалтын боломжуудыг санал болгож байна.

Invest with OCHUN

Хэрэв та хөрөнгө оруулах сонирхолтой байгаа бол бидэнтэй чөлөөтэй холбогдоорой.
Бидний тухай

ОЧУН ҮЦК ХХК нь дэлхийн зах зээлийн боломжуудыг хөрөнгө оруулагчдадаа түгээхийг зорин ажиллаж буй мэргэжлийн хөрөнгө оруулалтын компани юм

Ил тод байдал

Бид үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын гүйцэтгэл, үр дүнгээ оролцогч талуудад ил тод тайлагнадаг.

Мэргэжлийн удирдлага

Мэргэжлийн, чадварлаг, туршлагатай багаар хөрөнгөө удирдуулснаар та өөрийнхөө үнэт цагийг хэмнэхийн сацуу санаа амар байж болно.

Тогтолцоо

Санхүүгийн Зохицуулах Хорооны тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ТУЗ, дотоод аудит, хөндлөнгийн аудит гэх мэт шат дараалсан хяналтын дор үйл ажиллагаа явуулдаг.

Эрсдэлийн удирдлага

Эрсдэлийг ойлгож, төлөвлөж, удирдана.  

бидний харилцагч байгууллагууд

Амжилтад хүрэх боломжоо нэм, мэргэжлийнхэнд даатга.

Далайцтай сэтгэж, дэлхийн хэмжээнд хөрөнгө оруул.

Санхүүгийн ирээдүйгээ гартаа ав: Үзэгч биш харин хувьцаа эзэмшигч бол.

Түгээмэл асуулт хариулт
Q.

Та яагаад хөрөнгө оруулалт хийх ёстой вэ?

A.

Баялагийг компаниуд бүтээдэг бол хөрөнгийн зах нь түүнийг хуваарилах үүргийг гүйцэтгэдэг. Баялаг бүтээж буй компанийн хувьцаа болон бусад санхүүгийн хэрэгслүүдийг иргэд болон аж ахуй нэгжүүд хөрөнгийн зах зээл дээр худалдаж авах боломжоор хангаснаар, тухайн бүтээж буй баялгаас хамт хүртэх боломжийг олгодог. Энэ зарчмаар хөрөнгө оруулалт хийхийг хүссэн иргэд болон аж ахуй нэгжүүдэд хөрөнгө оруулалтын сангууд тусалдаг.

Q.

Хөрөнгө оруулалтын сан гэж юу вэ?

A.

Хөрөнгө оруулалтын сан (ХОС) нь мэргэшсэн сангийн менежер сангийн хөрөнгийг удирдаж, хөрөнгө оруулагчдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийг үр ашигтай хөрөнгө оруулалт хийх замаар өсгөж, олсон өгөөжийг хөрөнгө оруулагчдад эргүүлэн хүртээдэг тогтолцоо юм.

Q.

Хэрхэн зөв хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн, үйлчилгээг сонгох вэ?

A.

Зөв хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнийг сонгоход таны санхүүгийн зорилт, санхүүгийн нөхцөл байдал, эрсдэл даах чадвар, хөрөнгө оруулалтын хугацаа зэргийг харгалзан үзэх нь зүйтэй. Та манай мэргэжлийн хөрөнгө оруулалтын зөвлөхтэй холбогдож өөрт тохирох хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнийг сонгохыг зөвлөж байна.

Q.

Хэрхэн хөрөнгө оруулагч болох вэ?

A.

Та энэ форм дээрх мэдээллийг бөглөн илгээснээр хөрөнгө оруулалтын зөвлөх тантай эргэн холбогдох болно. Мөн холбоо барих хэсэгт байршсан мэдээллийн дагуу бидэнтэй холбогдох боломжтой.

Та дараах асуулгыг бөглөж өөрийн
"Эрсдэлийн хүлээн зөвшөөрөгдөх түвшин"-өө тодорхойлоорой.
Таны хөрөнгө оруулалтын туршлага аль нь вэ?