"ОЧУН ХХК нь дэлхийн зах зээлийн боломжуудыг хөрөнгө оруулагчдадаа түгээхийг зорин ажиллаж буй мэргэжлийн хөрөнгө оруулалтын компани юм."
Бид үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын гүйцэтгэл, үр дүнгээ оролцогч талуудад ил тод тайлагнадаг.
Мэргэжлийн, чадварлаг, туршлагатай багаар хөрөнгөө удирдуулснаар та өөрийнхөө үнэт цагийг хэмнэхийн сацуу санаа амар байж болно.
Санхүүгийн Зохицуулах Хорооны тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ТУЗ, дотоод аудит, хөндлөнгийн аудит гэх мэт шат дараалсан хяналтын дор үйл ажиллагаа явуулдаг.
Эрсдэлийг ойлгож, төлөвлөж, удирдана.
Очун капитал
Хувийн ХОС
хөрөнгийн хэмжээ

13.2 тэрбум ₮

Эрсдэлээр тохируулсан өгөөжөөр тэргүүлнэ.
доод хэмжээ

500 сая ₮
Баялагийг компаниуд бүтээдэг бол хөрөнгийн зах нь түүнийг хуваарилах үүргийг гүйцэтгэдэг. Баялаг бүтээж буй компанийн хувьцаа болон бусад санхүүгийн хэрэгслүүдийг иргэд болон аж ахуй нэгжүүд хөрөнгийн зах зээл дээр худалдаж авах боломжоор хангаснаар, тухайн бүтээж буй баялгаас хамт хүртэх боломжийг олгодог. Энэ зарчмаар хөрөнгө оруулалт хийхийг хүссэн иргэд болон аж ахуй нэгжүүдэд хөрөнгө оруулалтын сангууд тусалдаг.
Хөрөнгө оруулалтын сан (ХОС) нь мэргэшсэн сангийн менежер сангийн хөрөнгийг удирдаж, хөрөнгө оруулагчдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийг үр ашигтай хөрөнгө оруулалт хийх замаар өсгөж, олсон өгөөжийг хөрөнгө оруулагчдад эргүүлэн хүртээдэг тогтолцоо юм.
Зөв хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнийг сонгоход таны санхүүгийн зорилт, санхүүгийн нөхцөл байдал, эрсдэл даах чадвар, хөрөнгө оруулалтын хугацаа зэргийг харгалзан үзэх нь зүйтэй. Та манай мэргэжлийн хөрөнгө оруулалтын зөвлөхтэй холбогдож өөрт тохирох хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнийг сонгохыг зөвлөж байна.
Та энэ форм дээрх мэдээллийг бөглөн илгээснээр хөрөнгө оруулалтын зөвлөх тантай эргэн холбогдох болно. Мөн холбоо барих хэсэгт байршсан мэдээллийн дагуу бидэнтэй холбогдох боломжтой.