Хувийн сан нь эрсдэлтэй, үүнийгээ дагаад өндөр өгөөж олох боломжтой байдаг. Энэ төрлийн сангууд нь зах зээлийн нөхцөл байдалтай уялдсан төрөл бүрийн стратеги ашигладаг бөгөөд харьцангуй туршлагатай, мэргэжлийн хөрөнгө оруулагчдад тохиромжтой гэдгээрээ онцлогтой.
Нээлттэй хамтын сан нь хөрвөх чадвар өндөр, эрсдэл бага, тогтмол орлоготой, хэрэглэхэд хялбар сан. Богино хугацаат мөнгөн хөрөнгөө удирдахад тохиромжтой.
ШИЙДЭЛ
Тэтгэврийн нэмэлт хуримтлалын санг байгууллага бүр өөрсдийн онцлогт тохируулан үүсгэн байгуулах боломжтой.
Багцын удирдлага
БАГЦЫН АКТИВ
УДИРДЛАГА
Тодорхой жишиг хөрөнгө оруулалтын багц эсвэл индексийн өгөөжийн гүйцэтгэлийг давах зорилгоор санхүүгийн хэрэгслийг худалдан авах, худалдах шийдвэрүүдийг тогтмол /давтамж өндөртэй/ гаргах стратегийг идэвхтэй хөрөнгө оруулалтын стратеги гэнэ.
Өндөр гүйцэтгэлтэй ажиллах боломжтой
Уян хатан шийдвэр гаргалт, зах зээлийн аливаа өөрчлөлтөд дасан зохицох боломж өндөр
Туршлага болон судалгааны чанараас хүчтэй хамааралтай
Шимтгэл, гүйлгээ, татварын зардал харьцангуй өндөр гарах боложтой
Шийдвэр гаргагчийн алдаа нөлөөлөх боломж өндөр
БАГЦЫН ПАССИВ УДИРДЛАГА
Тодорхой жишиг хөрөнгө оруулалтын багц эсвэл индексийн өгөөжийн гүйцэтгэлийг дагах зорилгоор ижил багц үүсгэх эсвэл биржээр арилжаалагддаг сан /ETF/-гийн нэгж эрхийг худалдан авах стратегийг идэвхгүй хөрөнгө оруулалтын стратеги гэнэ.
Уян хатан шийдвэр гаргалт, зах зээлийн аливаа өөрчлөлтөд дасан зохицох боломж бага
Тараан байршлуулалт хийгдсэн. Тогтвортой хэдий ч өндөр өгөөж хүртэх боломж бага
Шимтгэл, гүйлгээ, татварын зардал харьцангуй бага гарах боложтой
Шийдвэр гаргагчийн нөлөөлөх боломж бага
Зах зээлийн уналттай эсвэл хөөрсөн үед зах зээлийн гүйцэтгэлийн ижил үр дүнг хүртэнэ.
Хөрөнгө оруулалтын стратеги
Хөрөнгө оруулагчид
Санхүүгийн тодорхой мэдлэгтэй цөөн тооны мэргэжлийн байгууллага эсвэл чинээлэг хувь хүмүүст зориулсан сан. Эдгээр хөрөнгө оруулагч нь санхүүгийн хөрөнгөнүүдийн эрсдэлийг ойлгодог, даах чадамж байх нь тохиромжтой.
Олон нийтэд нэгж эрхээ санал болгодог.
Арга барил
Хамтын сантай харьцуулахад хууль эрх зүйн орчны зохицуулалт багатай тул олон төрлийн стратеги ашиглан төрөл бүрийн хэрэгсэлд хөрөнгө оруулдгаараа онцлогтой.
Хувийн сантай харьцуулахад хууль эрх зүйн орчны зохицуулалт ихтэй. Цөөн тооны хэрэгсэлд хөрөнгө оруулдаг.
Хөрвөрх чадвар
Хөрөнгө оруулалтаа буцаан татах тохиолдолд гэрээнд заасан хөрөнгө оруулалтаа түгжих доод хугацаатай байдаг. Тиймээс хамтын сантай харьцуулахад хөрвөх чадвар сул гэж үздэг.
Нэгж эрхээ буцаан санд худалдах боломж, бирж дээр арилжаалах боломжтой байдаг учраас хөрвөр чадвар өндөр гэж үздэг.
Эрэлтийн хэмжээгээр нэгж эрхээ гаргадаг бөгөөд нэгж эрхээ эргүүлэн худалдан авах үүрэг хүлээдэг.
Сан үүсгэн байгуулахад нэгж эрхийг олон нийтэд худалдах бөгөөд түүнээс хойш сангийн үйл ажиллагаа явуулах хугацаа дуусах хүртэл, нэгж эрхээ эргүүлэн худалдан авах үүрэг хүлээдэггүй.
Сан нэгж эрхээ эргүүлэн худалдан авах үүрэг хүлээдэг тул хөрвөх чадвар өндөр.
Сангийн нэгж эрхийг биржээр дамжуулан худалдах боломжтой хэдий ч биржийн арилжааны идэвх сул тохиолдолд хөрвөх чадвар мууддаг.
Хөрвөх чадвартай байх шаардлага үүсдэг учраас хаалттай сангаас бага өгөөжтэй байх хандлагатай.
Нэгж эрхээ эргүүлэн худалдан авах үүрэг хүлээдэггүй тул сангийн хөрөнгийг бүгдийг нь хөрөнгө оруулалтад байршуулж болдог бөгөөд өгөөж нь хамтын нээлттэй сангаас сайн байх боломжтой.
Хөрөнгө оруулагчийн хувьд сангаас нэгж эрх авах болон зарах ханш нь өдөр бүрийн цэвэр хөрөнгийн үнэ цэнээр NAV тодорхойлогддог.
Үнэ ханш нь бирж дээр тогтдог тул нэгж эрхийн үнэ нь цэвэр хөрөнгийн үнэ цэнээс өндөр эсхүл бага байж болдог. Ихэвчлэн зах зээлийн үнэ нь цэвэр хөрөнгийн үнэ цэнээс доогуур арилжаалагддаг.