Байгууллага бүрийн онцлогт тохирсон тэтгэврийн сангийн шийдлийг бид санал болгож байна.
Сангийн хөрөнгийг санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр ажилласан арвин туршлагатай сангийн менежерүүд удирдах бөгөөд мэргэжлийн зах зээлийн судалгаа, шинжилгээнд суурилж хөрөнгө оруулалтын шийдвэрийг гаргана.
Байгууллагын болон ажилчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн, уян хатан нөхцөлтэй тэтгэврийн санг үүсгэн байгуулах болно.
Хөрөнгө оруулалтын сан нь үйл ажиллагааны татвараас чөлөөлөгддөг тул урт хугацааны хөрөнгө оруулалт хийхэд давуу талтай.
Ажилтны тэтгэврийн санг үүсгэснээр чадварлаг боловсон хүчнийг татах, урт хугацааны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилчдадаа санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг эерэг үр нөлөөтэй.
Эхний жилүүдэд харьцангуй өндөр эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийх замаар өндөр ашиг олохыг эрмэлздэг бөгөөд зорилтот хугацаа ойртох тусам илүү консерватив хөрөнгө оруулалтыг хийж өмнөх олсон өгөөжийг хадгалахыг зорьдог.
Хөрөнгө оруулалтын зорилтот өгөөж, эрсдэлийн түвшнээрээ ялгаатай 3 өөр стратеги бүхий тогтвортой орлогын багц, тэнцвэржүүлсэн багц, өсөлтийн багцуудаас сонгох боломжтой.