Яагаад Очун гэж?

Манай компанийн тухай дэлгэрэнгүй
бидний эрхэм зорилго

Мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг баримтлан, эрсдэлээр тохируулсан өгөөжөөр тогтвортой тэргүүлж, орлуулшгүй үнэ цэнийг хөрөнгө оруулагчдад түгээнэ.

Бидний тухай

ОЧУН ҮЦК ХХК нь хөрөнгө оруулалтын менежментийн компани бөгөөд компанийн үндсэн үйл ажиллагаа нь хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах, түүнийг удирдах юм. Тус үйл ажиллагаа нь Санхүүгийн Зохицуулах Хорооны зохицуулалтын хүрээнд явагддаг бөгөөд тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр үйл ажиллагааг эрхэлдэг.

2018

Манай компани 2018 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд СЗХ-ны 2019 оны 4-р сарын 24-ний өдрийн 69 тоот тогтоолын дагуу  тусгай зөвшөөрлөө авч, үйл ажиллагаагаа явуулж байна.

Бидний үнэ цэнэ

Оролцогч талуудын эрх ашгийг хангаж, ил тод байдал, мэргэжлийн ёс зүйг эрхэмлэн, зүй бус нөлөөллөөс ангид ажиллана.

Тогтвортой, эрсдэлд тохируулсан хөрөнгө оруулалтын өндөр өгөөжийг эрэлхийлэх.

Хөрөнгө оруулалтын стратеги, судалгааны шинэ чиг хандлагад нээлттэй байж, тасралтгүй хөгжинө.

Зах зээлийн өөрчлөлтөд уян хатан байж, дасан зохицох чадвараа хадгална.

Нийгмийн хариуцлага, сайн засаглалыг бэхжүүлж, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг дагаж мөрдөнө

Захиралын мэндчилгээ

Эрхэм хөрөнгө оруулагч танд энэ өдрийн мэндийг хүргэе.

ОЧУН ҮЦК ХХК-ийн эрхэм зорилго нь “Орлуулшгүй үнэ цэнийг хөрөнгө оруулагчдад түгээх” бөгөөд хэлбэрээс илүүтэй агуулгыг чухалчилж, сурталчилгаанаас илүү үр дүнгээрээ ялгарахыг зорьдог.

Бид хөрөнгө оруулалтын сангийн давуу талуудыг ашиглан хөрөнгө оруулагчийн хэрэгцээ шаардлагад тохирсон санхүүгийн шинэлэг шийдлүүдийг нэвтрүүлж, эрсдэлээр тохируулсан өгөөжөөр тэргүүлэх суурь чадамж бүхий сангуудыг үүсгэн байгуулж, удирдан ажиллаж байна.

Дэлхийн болон Монголын санхүүгийн зах зээлийн хөгжил та бидний нүдэнд ил харагдана. Хөгжихийн хэрээр уг зах зээл маань илүү нарийн төвөгтэй, олон сонголттой болж байгаа нь мэргэжлийн тоглогчдын хэрэгцээг улам бүр нэмэгдүүлж байна. Энэ өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахаар ажиллахдаа хөрөнгө оруулагчдын итгэлийг даан ажиллах итгэл үнэмшил, хүсэл зорилго манай багт бий.

ОЧУН ҮЦК ХХК анх 2018 онд үүсгэн байгуулагдаж, 2019 онд Санхүүгийн Зохицуулах Хороо (СЗХ)-оос тусгай зөвшөөрлөө авч байсан бол 2023 оноос хөрөнгө оруулагчдын тоо, хөрөнгө оруулалтын цар хүрээ, төрлүүдийг нэмэгдүүлж, үйл ажиллагаагаа эрчимжүүлж эхлээд байна. 2023 онд бидний удирдаж буй хөрөнгийн хэмжээ ₮11 тэрбумд хүрч, хөрөнгө оруулалтын багцын өгөөж онцгой сайн байлаа.

Цаашид оролцогч талуудын эрх ашгийг хангаж, ёс зүйтэй, хариуцлагатай, ил тод үйл ажиллагаа явуулж, эрсдэлээр тохируулсан өгөөжөөр бусдаас ялгарч, бүтээлч шийдлүүдээрээ та бүхэнтэй үргэлж уулзана гэдэгт итгэлтэй байна.

Бидэнтэй хамт дэлхийн боломжуудыг ашиглаж, өсөн дэвжих ерөөлийг дэвшүүлье.

Хүндэтгэсэн:
ОЧУН ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирал
Г.ОРГИЛ


“Хөрөнгийг сахилга баттай удирдана”

Групп компанийн бүтэц, зохион байгуулалт

Манай баг

Туршлагатай мэргэжилтнүүдээс бүрдсэн манай баг мэдлэг, ур чадвараа зах зээлийн боломжуудыг тодорхойлох, эрсдэлийг бууруулах, тогтвортой үр дүнд хүрэхэд ашиглан харилцагчдадаа үргэлж үнэ цэнийг бий болгодог.