Шинэ мэдээ

Apple компани 110 тэрбум долларын дүн бүхий хувьцаагаа буцаан худалдаж авна.

Нийтэлсэн:
Э.Анарболд
Нийтэлсэн огноо:
2024-05-21

Apple компани өнгөрөгч пүрэв гарагт хоёрдугаар улирлынхаа санхүүгийн үр дүнгээ танилцуулсан бөгөөд нийт борлуулалт 4.3 хувиар буурч 90.8 тэрбум доллар хүрсэн хэдий ч шинжээчдийн таамаг болох 90.3 тэрбумаас өндөр байв. Мөн компанийн ТУЗ-өөс 110 тэрбум долларын дүн бүхий хувьцааг эргүүлэн худалдаж авах шийдвэр гаргасан нь компанийн түүхэн дэх хамгийн том хувьцаагаа буцаан худалдан авсан дүн болж байна. Энэ нь одоо нийт эргэлтэнд байгаа хувьцааны 4% юм. Улмаар хувьцааны үнэ зах зээл дээр нэг өдрийн дотор 7%-иар өсөв. Хэрэглэгчийн итгэл бүрэн сэргээгүй, ухаалаг гар утасны зах зээл удаашралтай байгаагаас шалтгаалан Apple компанийн борлуулалт сүүлийн зургаан улирлын тавд нь буурчээ.

Холбогдох сэдэв:
No items found.