Өчигдөр буюу 8р сарын 20нд алтны ханш шинэ дээд түвшин болох 2,531.6 ам.долларт хүрсэн бөгөөд өнгөрсөн оны мөн үеэс 30 гаран хувиар өсөөд байна.
Өсөлтөд нөлөөлж буй голлох хүчин зүйлс нь:
· Геополитикийн хурцадмал байдал нэмэгдсэнээрэрсдэлээс хамгаалах хэрэгсэлд хөрөнгө оруулах сонирхол нэмэгдсэн
· АНУ ОХУ-ын ам.доллароор байршиж байсан валютыннөөцийг царцааж, ам.долларыг зэвсэг болгон ашигласнаар тодорхой улсуудын төвбанкнууд ам.долларын нөөцийг алтруу шилжүүлж эхлэхэд хүргэсэн
· АНУ-ын бодлогын хүү буурах нь хүүгийн өгөөжолдоггүй алтыг худалдаж авах сонирхлыг нэмэгдүүлнэ
Дээрх нөхцөл байдлууд хэвээр үргэлжлэх магадлал өндөр байгаа нь цаашид ч алтныханш өсөх боломжтойг илтгэж байна.
АНУ-ын Холбооны нөөцийн сан 2024 ондоо багтаан бодлогын хүүгээ 1%-р бууруулаххүлээлт зах зээлд үүсээд байна. Түүхэн алт болон АНУ-ын бодлогын хүүнийхарилцан хамаарлыг ажиглавал бодлогын хүү буурах үед алтны ханш өсдөг зүйтогтол ажиглагддаг. Үүний шалтгаан нь алтанд хөрөнгө оруулах нь хүүгийн орлогоолдоггүй учраас бодлогын хүү буурах нь алтны хөрөнгө оруулалтын алдагдсанболомжийн өртгийг бууруулдаг. Мөн хүү буурах үед эдийн засгийн удаашрал явагдажбайдаг бөгөөд эдийн засгийн хямралаас хамгаалах зорилготой хөрөнгө оруулагчдыналт худалдан авах сонирхлыг нэмэгдүүлдэг байна.