Шинэ мэдээ

Amazon.com Inc-ийн үүлэн технологийн борлуулалт нэмэгдэв.

Нийтэлсэн:
Enkhbilguun S.
Нийтэлсэн огноо:
2024-05-21

Amazon.com Inc-ийн үүлэн технологийн нэгжийн борлуулалт энэ оны эхний улирлын байдлаар 17 хувийн хүчтэй өсөлт үзүүлсэн нь компаниуд технологийн төслүүд, тэр дундаа хиймэл оюун ухааны үйлчилгээнд зарцуулалтаа нэмэгдүүлж эхэлсэнтэй холбоотой гэж үзэж байна.

Хэдий үүлэн технологийн бүтээгдэхүүний орлого (борлуулалтын орлогын ойролцоогоор 16%) өсөж байгаа хэдий ч компанийн гол мөнгөний урсгал болох цахим худалдааны бизнесийн орлого буурсан байна.

Гүйцэтгэх захирал Энди Жасси сүүлийн жилүүдэд Амазоны онлайн худалдааны бизнесийн ашиг орлогыг нэмэгдүүлэхэд анхаарч, зардлаа бууруулж, цомхотгол хийж,  агуулахын сүлжээг илүү үр ашигтай болгохоор зорин ажиллаж байгаа юм. Үүний зэрэгцээ тэрээр Амазон ойрын жилүүдэд хэдэн арван тэрбум долларын орлого олох төлөвтэй байгаа хиймэл оюун ухааны үйлчилгээнд томоохон хөрөнгө оруулалт хийсэн нь эхнээсээ үр дүнгээ өгч байна гэж шинжээчид дүгнэж байна.

Холбогдох сэдэв:
No items found.