Шинэ мэдээ

AНУ бусад холбоотон улсуудаа Хятадын хагас дамжуулагчийн технологийг хязгаарлахыг уриалж байна.

Нийтэлсэн:
Нийтэлсэн огноо:
2024-04-25

АНУ-ын засгийн газар Нидерланд, Герман, Өмнөд Солонгос, Япон зэрэг холбоотнуудаа Хятадын хагас дамжуулагчийн технологийн хязгаарлалтыг улам чангатгахыг шахаж байгаа нь зарим улс орны эсэргүүцэлтэй тулгараад байгаа ажээ.

Тухайлбал, АНУ Нидерландаас ASML Holding NV компанийг хятад үйлчлүүлэгчдийн худалдан авсан эмзэг чип үйлдвэрлэх тоног төхөөрөмжид засвар үйлчилгээ хийхээ зогсоохыг шаардсан ажээ. Мөн АНУ Японы компаниудаас чип үйлдвэрлэхэд чухал ач холбогдолтой тусгай химийн бодис болох фоторезистийг Хятад руу экспортлохыг хязгаарлахыг хүсэж байна гэж энэ талаар мэдэх хүмүүс дурдсан байна. АНУ-ын Худалдааны яамны удирдлагууд өнгөрсөн сард Токиод болсон экспортын хяналтын уулзалтын үеэр энэ асуудлыг хөндсөн бөгөөд чип үйлдвэрлэл, хиймэл оюун ухааны салбарын технологийн өрсөлдөөн улам ширүүсэж байна.

Холбогдох сэдэв: