Олон улсын зах зээл

АНУ-ын Хөдөлмөрийн статистикийн хороо 2024 оны 3-р сар хүртэлх 12 сарын хугацаанд шинээр нэмэгдсэн ажлын байрны тоог 30 хувиар бууруулав

Нийтэлсэн:
Enkhbilguun S.
Нийтэлсэн огноо:
2024-08-22

Өчигдөр буюу 8-р сарын 22-нд АНУ-ын Хөдөлмөрийн статистикийнхороо Quarterly Census of Employment and Wages буюу Улирлын ажил эрхлэлт болонцалингийн тооллогын тайланг зарлаж 2023 оны 4-р сараас 2024 оны 3-р сар хүртэлх12 сарын хугацаанд улирлын шинж чанартайгаас бусад шинээр зарлагдсан ажлынбайрны тоог 2.9 саяас 2.1 болгож 818,000 буюу 30 хувиар буурууллаа. Үүний үрдүнд 3-р сард зарлагдаж байсан АНУ-ын улирлын шинж чанартайгаас бусад нийтажлын байрны тоо 160 орчим саяас 159.2 орчим сая болж 0.5 хувиар буурсанбөгөөд сар бүрийн дундаж шинээр зарлагдсанажлын байрны тоо 246,000-с 178,000 болж буурлаа.

АНУ-ын 7-р сарын ажилгүйдлийн түвшин 4.3 хувь болж огцомнэмэгдсэн нь АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийг суларч, эдийн засгийн хямрал бийболох эрсдэлийг нэмэгдүүлсэн билээ. Тэгвэл энэхүү өөрчлөлт нь хөдөлмөрийн захзээлийн нөхцөл байдал санаснаас илүү дор байсныг харуулж байна. ШинжээчидХНС-ийн 9-р сарын уулзалтад бодлогын хүүг 0.25 хувиар бууруулна гэж таамаглажбайсан бол энэхүү мэдээллийн үр дүнд хөдөлмөрийн зах зээлийг дэмжих, хямралаассэргийлэх зорилгоор 0.5 хувиар ч бууруулах боломжтойг дурдаж байна.