Олон улсын зах зээл

АНУ-ын инфляц 2.9% болж буурав

Нийтэлсэн:
Duurenbuyan B.
Нийтэлсэн огноо:
2024-08-15

АНУ-ын 7р сарын инфляцын түвшин 0.1%-иар буурч 2.9% болж 2021 оны 3р сараас хойших хамгийн бага инфляцын түвшинд хүрлээ. Инфляцын бууралтад хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт бага, эрчим хүчний үнэ өөрчлөгдөөгүй, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ бага зэрэг буурсан зэрэг нь голлон нөлөөлөв. Ингэснээр ХНС-ын зорилтот инфляцын түвшин болох 2%-д ойртож байгаа тул бодлогын хүүг бууруулах магадлалыг ихэсгэж байна. ХНС-ын бодлогын хүүгийн ээлжит хурал 9р сарын 19нд болох товтой байгаа бөгөөд уг хурлаар хүүг 25 суурь нэгжээр бууруулах магадлал өсөж 64%-д хүрлээ.

Зах зээл одоогоор хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэлд түлхүү анхаарлаа хандуулж байгаа бөгөөд 9р сард болох ХНС-ын хурлаас өмнө гарах 7 хоног бүрийн хөдөлмөрийн зах зээлийн мэдээ болон 8р сарын  хөдөө аж ахуйгаас бусад салбарт шинээр бий болсон ажлын байрны тоон мэдээ (Non-farm payrolls)-нүүд бодлогын шийдвэрт хүчтэй нөлөөлөхөөр байна.

Холбогдох сэдэв: