АНУ-ын 2р сарын суурь инфляц өмнөх сараас 0.4%-ийн өсөлттэй, өмнөх жилээс 0.1%-ийн бууралттай гарсан нь хүлээгдэж байсан утгад хүрсэнгүй. Шинжээчид 2р сарын суурь инфляцыг өмнөх сараас 0.1%-иар, өмнөх жилээс 0.2%-иар буурах таамаглал гаргаад байсан юм.
Ингэснээр ХНС-ын бодлогын хүүг бууруулахад болгоомжтой хандаж байгаа хандлагыг улам бататгаж байна. Зах зээл 3р сард болох хорооны хурлаар хүүг буурах магадлалыг 2% болгож бууруулсан бол ирэх 6р сард хүү буурах магадлал 62.6% болгож өсгөжээ.