Олон улсын зах зээл

АНУ-ын инфляцын мэдээлэл ямар гарах нь зах зээлийн анхаарлын төвд байна

Нийтэлсэн:
Duurenbuyan B.
Нийтэлсэн огноо:
2024-10-09

АНУ-ын 9р сарын инфляцын мэдээ энэ пүрэв гарагт буюу 10р сарын 10нд гарах товтой байна. Хөрөнгө оруулагчид уг мэдээлэл цаашид зах зээлийг хаашаа явах чиглэлийг өгнө гэж хүлээж байгаа бөгөөд 4р сараас хойш тасралтгүй буурч байсан инфляц үргэлжлэн буурах уу эсвэл дахин өсөх үү гэдгийг анхааралтай ажиглаж байна. Хэрэв инфляцын түвшний бууралт саарч, цаашид өсвөл ХНС бодлогын хүүг бууруулах хурдаа сааруулж өндөр хүү дээр хүлээлтээс илүү удах боломжтой байна. Ингэснээр мөн ЗГ-ын бондын өгөөж өсгөх нөхцөлийг бүрдүүлнэ.

Энгийн үед зах зээл ХНС-ын үйлдлүүдийг таамаглах боломж харьцангуй өндөр байдаг боловч одоогийн нөхцөл байдал тодорхойгүй байдлыг нэмж, зах зээлийн савлагаа нэмэгдэхэд хүргэж байна. Өнөөдрийн байдлаар ХНС-аас бодлогын хүүг 0.25% -иар бууруулах магадлал 83.2%-тай буюу 0.5%-иар бууруулах магадлалаас үнэмлэхүй илүү байсаар байна.  

Эх сурвалж: Bloomberg

www.OCHUN.mn

#ochun #ochirundraa #managingcapitalwithdiscipline #managingcapitalwithdiscip

Холбогдох сэдэв: