Олон улсын зах зээл

АНУ-ын иргэд зээл авахад улам хэцүү болно гэсэн хүлээлттэй байна

Нийтэлсэн:
Duurenbuyan B.
Нийтэлсэн огноо:
2024-04-15

АНУ-ын иргэд зээл авахад улам хэцүү болно гэсэн хүлээлттэй байна Гуравдугаар сард АНУ-ын иргэдээс авсан хоёр өөр судалгааны үр дүнд зээлийн стандартыг чангатгах тухай төсөөлөл иргэдийн дунд өндөр хэвээр байна гэсэн үр дүн гарсан бөгөөд иргэдийн зээлийн өсөлтийн удаашрал нь эдийн засгийн уналтын урьдач нөхцөлийг бий болгох боломжтой байна.

Холбооны нөөцийн банкны судалгаанд оролцогчдын 68 хувь нь ирэх онд зээлийн стандартыг чангатгана гэсэн хүлээлттэй байгаагаа илэрхийлсэн бол Фанни Мэйгийн судалгаанд оролцогчдын 58% нь ирэх онд орон сууцны зээл авахад илүү хэцүү болно гэж хүлээж буй гэжээ. Уг үр дүн нь сүүлийн хэдэн саруудын судалгааны үр дүнтэй харьцуулахад нэлээдгүй өссөн үзүүлэлтүүд болж байгаа бөгөөд иргэдийн хүлээлт өөрчлөгдөж байгаад дараах шалтгаанууд түлхүү нөлөөлсөн байна.

Үүнд:

• Иргэдийн авсан зээлийн хэмжээ аль хэдийн хангалттай өндөр түвшинд хүрсэн

• Хүүгийн түвшин өндөр байгаа нь зээлийн өртгийг нэмэгдүүлсэн

• 2022 онд инфляцын түвшин 9.1%-д хүрсэн нь 1982 оноос хойших хамгийн өндөр инфляцын түвшин байсан

Эх сурвалж: Bloomberg

www.OCHUN.mn

#ochun #ochirundraa #managingcapitalwithdiscipline

Холбогдох сэдэв: