Олон улсын зах зээл

Blackwell AI чипийн эрэлт өндөр байгаа нь NVIDIA компанийн 3р улирлын тайлан сайн гарахад нөлөөлөв

Нийтэлсэн:
Duurenbuyan B.
Нийтэлсэн огноо:
2024-11-21

АНУ-ын томоохон чип үйлдвэрлэгч компани болох NVIDIA корпорацын 2024 оны 3р улирлын тайлан өчигдөр буюу 11р сарын 20нд олон нийтэд танилцуулагдлаа. Компанийн 3р улирлын гүйцэтгэл олон нийтийн дунд ихээхэн анхаарал татаад байсан бөгөөд өмнөх улирлууд шиг шинжээчдийн хүлээлтийг давсан үзүүлэлт үзүүлэх эсэх дээр хөрөнгө оруулагчид анхаарлаа хандуулж байсан юм.

Компанийн 3р улирлын орлого 35.1 тэрбум ам. долларт хүрч жилийн өмнөх мөн үеэс 94%-иар өссөн нь шинжээчдийн таамаг болох 33.2 тэрбум ам. долларыг давсан үзүүлэлт боллоо. Тэр дундаа NVIDIA корпорацын хамгийн том хэлтэс болох дата төвийн хэлтсийн орлого хоёр дахин нэмэгдэж 30.8 тэрбум ам. долларт хүрсэн байна. NVIDIA-ийн уг сайн улирлын үзүүлэлтэд AI -ийн хөгжлийн хурдтай өсөлт болон түүнд ашиглагдах чипнүүд өндөр нөлөө үзүүлж байна. Тэрдундаа NVIDIA-гаас хамгийн сүүлд танилцуулсан “Blackwell” чип зах зээл дээр хүлээлт өндөртэй байна. Уг чип нь өгөгдлийн илүү хурдан боловсруулах боломжийг бидэнд өгч байгаа ч үйлдвэрлэлийн зарим нэг хүндрэлүүдтэй тулгарсан хэвээр байна.

Хэдийгээр NVIDIA корпорацын улирлын тайлан сайн гарсан ч 4р улирлын компанийн орлогын хүлээлт төдийлөн өндөр тавигдаагүй нь зах зээлийн хүлээлтэд хүрсэнгүй. Хувьцааны ханш тайлан зарлагдсаны дараагаар 2 орчим хувь буурсан ч эргээд өсөн тайлан зарлагдсан өдрийн өмнөх өдрийн ханшид ойролцоо ирээд байна.

Эх сурвалж: Bloomberg

www.OCHUN.mn

#ochun #ochirundraa #managingcapitalwithdiscipline

Холбогдох сэдэв: