БНХАУ болон ОХУ хоорондох байгалийн хийн хоолойн томоохон хэлэлцээр баталгаажихгүй бололтой
Украины дайны улмаас Европтой харилцаагаа тасалсан ОХУ БНХАУ-руу илүү их байгалийн хий нийлүүлж байгалийн хийгээс олох орлого эргүүлэн хэвийн хэмжээнд хүргэхийг зорьж байна. Уг зорилгынхоо хүрээнд ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жин Пинтэй удаа дараа уулзаж “Сибирийн хүч 2” төслийг хэрэгжүүлэхээр ярилцсан ч албан ёсоор гэрээг байгуулалгүй өдий хүрчээ.
Олон улсын шинжээчид БНХАУ гэрээг байгуулахад хойрго хандаж байгаа гэж дүгнэж байгаа бөгөөд уг төсөл нь БНХАУ-ын хувьд туйлын ач холбогдол багатай, БНХАУ нь эрчим хүчний тогтвортой өөр хувилбар, эх үүсвэрүүдийг чухалчлан үзэн ОХУ-тай хийх эрсдэлтэй, урт хугацааны хэлэлцээр хийхийг хүсэхгүй байна. Мөн ОХУ байгалийн хийг Европын эсрэг хөшүүрэг болгон ашиглаж байсан туршлагыг харсан зэрэг нь болгоомжлолыг улам нэмэгдүүлж байна.
Эх сурвалж: Bloomberg
#ochun #ochirundraa #managingcapitalwithdiscipline