Олон улсын зах зээл

БНХАУ-ын ардын банк дунд хугацааны зээлийн хүүг хэвээр үлдээлээ

Нийтэлсэн:
Duurenbuyan B.
Нийтэлсэн огноо:
2024-03-15

БНХАУ-ын ардын банк дунд хугацааны зээлийн суурь хүү буюу 1 жилийн хугацаатай зээлийн хүүг 2.5% -д хэвээр үлдээлээ. Ингэснээр 2023 оны 8р сараас хойш 1 жилийн хугацаатай зээлийн хүү 2.5% дээр тогтож байна. Bloomberg-ийн эдийн засагчид хүүг 10 нэгжээр буюу 0.1%-иар бууруулах таамаглалтай байсан боловч хүлээлтэд хүрсэнгүй. Энэхүү шийдвэр нь зарим шинжээчдийг гайхшируулж БНХАУ-ын ардын банкийг эдийн засгаа өсгөх боломжоо алдаж байна гэж үзэж байна.

БНХАУ-д учраад байгаа үл хөдлөхийн салбарын хямрал, хөрөнгийн зах зээлийн уналт, дефляцийн дарамт  зэрэг нь эдийн засгаа сэргээхэд хүндрэл учруулж байгаа бөгөөд өнгөрөгч долоо хоногт болсон “Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал” -аар ерөнхий сайд Ли Цян БНХАУ-д учирч буй хүндрэлүүдийг хүлээн зөвшөөрч бүх талбарт төрийн дэмжлэг үзүүлж эдийн засгаа хурдацтай сэргээхээр амласан. Тиймээс ч дунд хугацааны бодлогын хүүгээ бууруулаагүй нь зах зээлийн хүлээлтэд хүрэлгүй дөнгөж сэргээд байсан олон нийтийн итгэлийг дахин алдах эрсдэл учирч болзошгүй байна.

Эх сурвалж: Bloomberg

www.OCHUN.mn

#ochun #ochirundraa #managingcapitalwithdiscipline

Холбогдох сэдэв: