Олон улсын зах зээл

БНХАУ-ын аж үйлдвэрийн компаниудын ашиг түүхий эдийн үнийг дагаад бага зэрэг өсөлт үзүүлэв

Нийтэлсэн:
Duurenbuyan B.
Нийтэлсэн огноо:
2024-07-08

БНХАУ-ын аж үйлдвэрийн компаниудын 5рсарын ашиг 0.7%-иар өссөн бөгөөд уг өсөлтөд түүхий эдийн үнийн өсөлт түлхүүнөлөө үзүүлээд байна. Bloomberg Commodity Spot буюу 23н түүхий эд бүхий индекс5н сард өмнөх жилийн мөн үеэс дунджаар 5.5%-иар өссөн байна. Хэдийгээр 5р сарын аж үйлдвэрийн компаниудынашиг өсөлттэй гарсан ч үйлдвэрлэл эрэлтээс давсан, дотоодын эрэлт хангалттайсэргээгүй зэргээс шалтгаалан ашиг цаашид тогтвортой өсөх эсэх нь эргэлзээтэйхэвээр байна.

БНХАУ-ын аж үйлдвэрийн салбардефляцитай, үл хөдлөх хөрөнгийн салбар уналттай, цахилгаан машин салбар үнийндайнтай байгаа зэрэг нь хэрэглэгчдийн дунд үнэ цаашид ч унаж илүү хямд бараабүтээгдэхүүн худалдан авах хүлээлтийг нэмэгдүүлж байна.

Жижиглэнгийн худалдаа сүүлийн 2 сардараалсан өсөлт үзүүлээд байгаа ч цар тахлын өмнөх үеийн түвшнээс доогуур хэвээрбайсаар байна. Засгийн газрын зүгээс дотоодын эрэлтийг нэмэгдүүлэх цогц бодлогобарьж байгаагийн нэг нь одоогийн хэрэглэж буй цахилгаан хэрэгслүүд, автомашинзэргээ шинэчлэхийг уриалж тодорхой дэмжлэгүүдийг үзүүлж эхлээд байна.

Эх сурвалж: Bloomberg

www.OCHUN.mn

#ochun #ochirundraa #managingcapitalwithdiscipline

Холбогдох сэдэв: