БНХАУ-ын цахилгаан автомашины зах зээл эрчимтэй хөгжиж байгаагаас зах зээлээ түрүүлж эзлэх гэсэн үйлдвэрлэгчдийн дунд үнийн дайн эрчимжиж эхэллээ. Дотоодын томоохон цахилгаан автомашин үйлдвэрлэгчид болох “Leapmotor”, “BYD”, “Nio” хэрэглэгчдийг татахын тулд үнээ буулгаж нэмэлтээр урамшууллуудыг санал болгож байна. Мөн дотоодын үйлдвэрлэгчид хоорондоо өрсөлдөхөөс гадна гадаад улсад үйлдвэрлэсэн цахилгаан машинуудыг зах зээлд эзлэх хэмжээг бууруулахыг зорьж байна.
Одоогоор дотоодын үйлдвэрлэгчдийн автомашинууд зах зээлийн 30 гаруй хувийг эзэлдэг бөгөөд цаашид уг хувь эрчимтэй нэмэгдэх хандлагатай байгаа юм. БНХАУ-ын засгийн газраас ч дотоодын цахилгаан машин үйлдвэрлэгчдийг бодлогоор дэмжиж байгаа бөгөөд үүний нөлөөгөөр шинэ төрлийн эрчим хүчээр ажилладаг автомашинуудын борлуулалт 2023 онд 37.9%-иар өссөн байна.
Эх сурвалж: CNBC