Олон улсын зах зээл

БНХАУ-ын Caixin аж үйлдвэрийн PMI индекс сүүлийн 5 сарын хугацаан дахь хамгийн өндөр утгад ирлээ

Нийтэлсэн:
Duurenbuyan B.
Нийтэлсэн огноо:
2024-12-04

БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын идэвхжилийг хэмждэг Caixin PMI индекс сүүлийн 5 сарын хамгийн өндөр утга болох 51.5 -д ирсэн нь эрх баригчдын явуулж буй эдийн засгийг дэмжих хөтөлбөрүүд аж үйлдвэрийн салбарт үр дүнгээ өгч эхэлж буйг харуулж байна.

11р сарын Caixin аж үйлдвэрийн PMI индексийг шинжээчид 50.6 -тай гарна гэж таамаглаж байсан боловч бодит утга 0.9 -өөр илүү өндөр гарлаа. Тус индекс 50-иас дээш байгаа нь салбарын идэвхжил сайн байгааг илтгэнэ.

БНХАУ-ын үйлдвэрлэгчдэд шинээр орж ирж буй захиалгууд сүүлийн гурван жил гаруйн хугацаанд байгаагүй хурдацтай өсөж байгаа бөгөөд уг өсөлтөд экспортын захиалга нэмэгдсэн нь түлхүү нөлөөлсөн байна. Саixin аж үйлдвэрийн PMI индекс нь жижиг дунд үйлдвэрлэлийн идэвхжилийг түлхүү харуулдаг тул энгийн аж үйлдвэрийн PMI индексээс илүү бодитой хүлээлтийг зах зээлд өгдөг ач холбогдолтой юм.

БНХАУ-ын ЗГ-аас эдийн засгийг идэвхжүүлэхээр зарласан арга хэмжээнүүд бодит үр дүнгээ өгч эхэлбэл сулраад байгаа иргэдийн итгэл, зарцуулалтыг дахин нэмэгдүүлэх боломжтой талаар шинжээчид онцолсоор байна.

Эх сурвалж: Bloomberg

www.OCHUN.mn

#ochun #ochirundraa #managingcapitalwithdiscipline

Холбогдох сэдэв: