Олон улсын зах зээл

БНХАУ-ын инфляц өсөлттэй гарав

Нийтэлсэн:
Duurenbuyan B.
Нийтэлсэн огноо:
2024-08-12

Өнгөрсөн 7 хоногт БНХАУ-ын эдийн засгийн голлох индекс болох инфляцын мэдээ зарлагдлаа. Шинжээчид7р сарын инфляцын түвшнийг 6р сарын утгаас болон жилийн өмнөх мөн үеийнхээс 0.3% өснө гэж таамаглаж байсан боловч бодитутга хүлээлтийг давж 0.5%-иар өсөж гарав.

Инфляцын өсөлт нэг талаарааБНХАУ-ын сулраад байсан дотоодын эрэлт сэргэж байгаа дохио болж байгаа мэтболовч суурь инфляц өмнөх жилийн мөн үеэс 0.4%-иар л өссөн нь 2024 он гарснаас хойших хамгийн сул өсөлт боллоо.

Дээрх дүр зургаас БНХАУ-ындотоодын эрэлт хангалттай эрчимжиж эхлээгүй байгаа нь харагдаж байгаа бөгөөд захзээл дотоодын эрэлтийг нэмэгдүүлэх илүү үр дүнтэй, хурдан хөтөлбөр, аргахэмжээнүүдийг ЗГ-аас хэрэгжүүлэхийг хүлээж байна. БНХАУ-ын ЗГ-ын хувьд дотоодынэрэлтийг нэмэгдүүлэх зорилготой хэт урт хугацаатай бондууд гаргаад байгаа хэдийч уг хөтөлбөрийн эерэг үр дүн эдийн засгийн үзүүлэлтүүдэд хараахан хүчтэйгээр нөлөөлжэхлээгүй байна.  

Эх сурвалж: Bloomberg

www.OCHUN.mn

#ochun #ochirundraa #managingcapitalwithdiscipline

Холбогдох сэдэв: