Олон улсын зах зээл

БНХАУ-ын инфляц, үйлдвэрлэлийн гарц, жижиглэнгийн худалдаа болон ажилгүйдлийн түвшний үзүүлэлтүүд бууралттай гарлаа

Нийтэлсэн:
Duurenbuyan B.
Нийтэлсэн огноо:
2024-09-16

Өнгөрсөн 7 хоногт БНХАУ-ын 8р сарын инфляцын мэдээ,шинэ зээлийн өөрчлөлт, үйлдвэрлэлийн гарц, жижиглэнгийн худалдаа, ажилгүйдлийнтүвшин, импорт экспорт, худалдааны тэнцэл зэрэг эдийн засгийн чухал индикаторүзүүлэлтүүд гарлаа. Дээрх үзүүлэлтүүд дундаас инфляц, импортын өөрчлөлт, шинэзээлийн өсөлт, үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн гарц,жижиглэнгийн худалдаа болон ажилгүйдлийн түвшний үзүүлэлтүүд шинжээчдийнтаамгаас доогуур гарав. Эндээс БНХАУ-ын дотоод эрэлт төдийлөн нэмэгдсэн шинжтэмдэг харагдахгүй байгаа бөгөөд ЗГ-аас хэрэгжүүлж буй эрэлтийг нэмэгдүүлэххөтөлбөрүүд үр дүнд хүрч эхлээгүй байгаа нь харагдаж байна.

ЗГ-аас өнгөрөгч 7рсард хэт урт хугацааны 41.5 тэрбум ам. долларын бонд гаргаж түүний хагасыг ньдотоодын эрэлтийг нэмэгдүүлэхэд зарцуулах тухай зарласан. Ингэхдээ иргэдийнэлектрон бараа, автомашин, өргөн хэрэглээний гэр ахуйн бараа зэрэгбүтээгдэхүүний эрэлтийг түлхүү дэмжихээ илэрхийлсэн. Гэвч уг хөтөлбөрийн үр дүн8 сард гараагүй байна. Зарим эх сурвалжууд дээр БНХАУ-ын томоохон хотууд тусхөтөлбөрийг бага зэрэг хоцрогдолтой хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотой гэжтайлбарлаж байна.

2023 оны сүүлээр БНХАУ-д нүүрлээд байсан дефляци 2024 оны 03рсараас харьцангуй буурсан нь инфляцын өсөлт саарснаар дахин дефляцийн дарамтнэмэгдэж эхлээд байна.

Холбогдох сэдэв: