Олон улсын зах зээл

БНХАУ-ын орон нутгийн засаг захиргааны өр эдийн засгийн өсөлтийг сулруулж буй далд хүчин зүйл болсоор байна

Нийтэлсэн:
Duurenbuyan B.
Нийтэлсэн огноо:
2024-09-18

Сүүлийн 20-иод жилийн хугацаанд БНХАУ-ын иргэд үл хөдлөх хөрөнгөд эрчимтэй хөрөнгө оруулалт хийснээр, үл хөдлөхийн салбар нь БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 30 орчим хувийг шууд бусаар эзлэхэд хүргэсэн. Улмаар 2020 оноос үл хөдлөхийн салбарын уналт эхэлж БНХАУ-ын эдийн засгийн өсөлтөд томоохон сөрөг нөлөөг үзүүлсээр байна. Засгийн газрын зүгээс уналттай байгаа салбараа тогтворжуулах олон төрлийн арга хэмжээг авч байгаа ч уналт бүрэн дуусаагүй хэвээр байна. Үл хөдлөхийн салбарын уналт үргэлжилснээр БНХАУ-ын орон нутгийн засаг захиргааны томоохон орлого болох газар борлуулснаас орох орлого эрчимтэй буурч, орон нутгийн засаг захиргааны дотоод өр нэмэгдэж байгаа нь улс орны нийт эдийн засгийн өсөлтийг доош нь чангайсаар байна. Төв засгийн газраас орон нутгийн засаг захиргааны өрийн хэмжээг бууруулах зорилгоор төв засгийн газарт оногдох татварын орлогын хувийг бууруулж орон нутгийн хувийг нэмэх замаар дэмжиж эхлээд байна.

Олон улсын эдийн засагчид БНХАУ-ыг хөрөнгө оруулалтад суурилсан эдийн засгийн өсөлтөд төвлөрөхөөс илүүтэйгээр хэрэглээнд суурилсан эдийн засгийн өсөлтөд анхаарал хандуулаагүй тохиолдолд улсын нийт өрийн ДНБ-д эзлэх хэмжээ цаашид өссөөр байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: Bloomberg,

www.OCHUN.mn

#ochun #ochirundraa #managingcapitalwithdiscipline

Холбогдох сэдэв: