Олон улсын зах зээл

БНХАУ-ын ЗГ эдийн засгийн өсөлтийг дэмжихээр 6 их наяд юанийн бонд гаргаж магадгүй

Нийтэлсэн:
Duurenbuyan B.
Нийтэлсэн огноо:
2024-10-15

БНХАУ эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх хүчин чармайлтын хүрээнд засгийн газрын хэт урт, тусгай 6 их наяд юань бүхий бондыг гурван жилийн хугацаанд гаргаж магадгүй гэж Сaixin media мэдээллээ. Одоогийн байдлаар 2 их наяд юанийн бонд гаргах амлалтаа ЗГ-аас олон нийтэд хандан зарлаад байгаа бөгөөд зах зээл дээрх дүнг эдийн засгийн тогтвортой өсөлтөд хангалтгүй тул нэмэх шаардлагатай гэж хүлээж байсан юм. Хөрөнгө оруулагчид БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага болох Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хороо энэ сарын сүүлчээр хуралдаж төсвийн нэмэлт санхүүжилтийг батлах байх гэж хүлээж байна.

Хэдийгээр ЗГ-аас эдийн засгийг дэмжих хөтөлбөрүүдийг ар араас нь танилцуулсаар байгаа боловч бодит хэрэгжилт хангалттай биш байгаагаас шалтгаалан ойрын хугацаанд уг дэмжлэгүүд эдийн засагт шууд нөлөөлөх магадлал бага байна. БНХАУ-ын 9р сарын инфляцын түвшин, экспорт импортын өсөлт, худалдааны тэнцэл, зээлийн өсөлт зэрэг эдийн засгийн индикатор үзүүлэлтүүд таамаглаж байсан утгаас бага буюу харгалзан 0.4%, 2.4%, 0.3%, 81.7 тэрбум ам. доллар, 8.1%-тай гарсан нь ЗГ хүчин чармайлтаа нэмэгдүүлэх шаардлагатай байгааг нь харуулж байна.

Эх сурвалж: Bloomberg

www.OCHUN.mn

#ochun #ochirundraa #managingcapitalwithdiscipline

Холбогдох сэдэв: