Олон улсын зах зээл

БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сук Ёл -ын зарласан онц байдал “Коспи” индекс болон воны ханшийг унахад нөлөөлөө

Нийтэлсэн:
Duurenbuyan B.
Нийтэлсэн огноо:
2024-12-04

Өчигдөр буюу 12р сарын 3-ны мягмар гарагийн орой БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сул Ёл улсын хэмжээнд онц байдал зарлаж байгаа тухай мэдэгдсэнээр хөрөнгийн зах болон үндэсний валют болох вон бусад валютын эсрэг сулрахад хүргэлээ. БНСУ-ын томоохон хувьцааны индекс болох Коспи индекс онц байдал зарласны дараагаар 2 орчим хувь, Самсунг электроникс компанийн хувьцаа 3 орчим хувь унасан бол вон ам. долларын эсрэг 1.6% суларч сүүлийн 2 жилийн доод түвшиндээ хүрсэн байна.

Ерөнхийлөгч Юн Сук Ёл-ын зарласан онц байдал сүүлийн 40 гаруй жилийн хугацаанд зарлагдаагүй бөгөөд уг гэнэтийн шийдвэр нь зах зээлд богино хугацаанд хүчтэй сөрөг нөлөөг үүсгэв. Онц байдал зарласны дараагаар БНСУ-ын парламент шуурхай хуралдаж, онц байдал зарлах тухай зарлигт хориг тавьсан байна. Парламентын энэхүү хүчтэй бөгөөд яаралтай арга хэмжээ авсны дараа Ерөнхийлөгч Юн Сук Ёл хэдэн цагийн дараа онц байдлыг цуцаллаа.

Эх сурвалж: Bloomberg

www.OCHUN.mn

#ochun #ochirundraa #managingcapitalwithdiscipline

Холбогдох сэдэв: