Олон улсын зах зээл

Дэлхий нийт БНХАУ-ын эдийн засгаа дэмжих багц хөтөлбөр болон олон улстай хийх худалдааны харилцааг анхааралтай ажиглах шаардлагатай

Нийтэлсэн:
Duurenbuyan B.
Нийтэлсэн огноо:
2024-10-18

БНХАУ нь олон жилийн турш түүхий эд, тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүний томоохон экспортлогч мөн импортлогч байсаар ирсэн. Гэвч сүүлийн жилүүдийн эдийн засгийн удаашрал тэр дундаа импортын өсөлт удааширсан нь дэлхийн эдийн засгийн идэвхжилд сөргөөр нөлөөлж эхлээд байна. Тэр дундаа томоохон импортын бүтээгдэхүүнүүд болох Австралийн төмрийн хүдэр болон Францын тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүнүүдийн импорт суларч байгаагаас түлхүү харагдаж байна. БНХАУ-ыг түүхий эдээр хангагч олон улс орнуудын хувьд тус орнуудын эдийн засгийн идэвхжил ямар байх нь БНХАУ-ын эдийн засгийн идэвхжилээс хүчтэй хамаарч байдаг. Тиймдээ ч тэдгээр орнууд БНХАУ-ын явуулж буй эдийн засгаа дэмжих бодлогыг анхааралтай ажиглаж түүнээс гарах үр дүнг хурдан бөгөөд эерэг гарахыг найдаж хүлээж байна.

Харамсалтай нь БНХАУ-ын эдийн засгаа дэмжих бодлогууд зах зээлийн хүлээлтэд хүрэхгүй хэвээр байсаар байна. Энэ 9р сарын сүүлээр БНХАУ-ын бодлого боловсруулагчид эдийн засгаа эрчимтэй дэмжихээ мэдэгдэж уг мэдэгдэлд хөрөнгө оруулагчдын хүлээлт өндөр байснаар хөрөнгийн зах огцом өссөн ч түүний дараа танилцуулагдсан хөтөлбөрүүдийн дэлгэрэнгүй мэдээллүүд хүлээлтэд хүрэхгүй байснаар өсөлтийнхөө хагасыг буцаж алдаад байна.

Өнөөдөр буюу 10р сарын 18нд БНХАУ-ын эдийн засгийн томоохон индикатор үзүүлэлт болох 3р улирлын эдийн засгийн өсөлт шинжээчдийн таамаглалын дагуу 4.6% -тай гарсан ч ЗГ-ын зорилт болох 5%-д хүрэхэд хол хэвээр байсаар байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпин ЗГ-ын албан тушаалтнуудад эдийн засгийг зорилтот түвшинд хүргэхийг сануулж байгаа ч эдийн засгаа дэмжих хөтөлбөрүүд удаа дараа хүлээлтэд хүрэхгүй байгаа нь одоогийн хүндрэлүүд богино хугацаанд арилахгүйг харууллаа.  

Эх сурвалж: Bloomberg

www.OCHUN.mn

#ochun #ochirundraa #managingcapitalwithdiscipline

Холбогдох сэдэв: