Олон улсын зах зээл

Доналд Трамп автомашин, чип болон эмийн бүтээгдэхүүнд 25%-ийн тариф ногдуулж магадгүй

Нийтэлсэн:
Duurenbuyan B.
Нийтэлсэн огноо:
2025-02-19

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп АНУ-руу экспортолж буй автомашин, чип болон эмийн бүтээгдэхүүндээлжит 25%-ийн тариф оногдуулж магадгүй тухай олон нийтэд мэдээллээ. Тус тарифтогтоогдвол энэ оны 4р сарын 2-ноос хэрэгжиж эхэлж магадгүйг мөн онцолсонбайна.

Доналд Трамп ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараагаар хэд хэдэн улсуудадтариф тогтоогоод байгаа бөгөөд тариф нь дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжихцаашлаад томоохон компаниуд АНУ-д үйлдвэрээ барьж ажлын байрыг нэмэгдүүлэх,эдийн засгийг дэмжих зорилготойг удаа дараа тайлбарлаж байна. АНУ жил бүр 8 саяорчим автомашин импортолдог бөгөөд уг дүн нь нийт АНУ-д борлуулагдсанавтомашинуудын 50 орчим хувь болдог байна. Тус тариф нь үндэстэн дамнасантомоохон автомашин үйлдвэрлэгчид болох Германы “Volkswagen”, Өмнөд солонгосын“Hyundai” зэрэг компаниудад хүчтэй сөрөг нөлөө үзүүлэхээр байна.

Ерөнхийлөгч Трампын мэдэгдсэнээр томоохон автомашин үйлдвэрлэгчид АНУ-д эргэнүйлдвэрүүдээ нээх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн гэсэн бөгөөд одоогоор ямарямар компаниуд АНУ-дах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх нь тодорхойгүй хэвээр байна.Volkswagen компанийн хувьд БНХАУ-дах зах зээлийн хувь буурсантай холбоотойгоор АНУ болон баруун европдох хувиа нэмэх байдлаар тэнцвэржүүлэхээ мэдэгдээд байгаа бол бусад автомашинүйлдвэрлэгчид АНУ-ын тарифт ямар хариу үйлдэл үзүүлэх нь бүрэн тодорхойболоогүй байна.

Эх сурвалж: Bloomberg

www.OCHUN.mn

#ochun #ochirundraa #managingcapitalwithdiscipline

Холбогдох сэдэв: