Олон улсын зах зээл

Евро бүсийн эдийн засаг эмзэг, сул байдалтайгаар 2024 оныг дуусгав

Нийтэлсэн:
Duurenbuyan B.
Нийтэлсэн огноо:
2025-01-13

2024 онд Евро бүсийн эдийн засаг эмзэг, сул байдалтайгаар оныг дуусгасан бөгөөд он гарснаас хойш үйлчилгээний салбарын идэвх нэмэгдсэн ч үйлдвэрлэлийн салбарын бууралтыг нөхөж чадахгүй байгаагаас нэгдсэн PMI индекс 2 сар дараалан бууралттай гарлаа. Үйлчилгээний салбар АНУ-аас тавьж магадгүй тарифт өртөх магадлал байгаа тул өсөлт цааш үргэлжилбэл нэгдсэн PMI үзүүлэлтэд эергээр нөлөөлөх цаашлаад үйлдвэрлэлийн сул идэвхийг бага зэрэг нөхөх боломж бүрдэнэ.

Арванхоёр дугаар сарын инфляцын түвшин хэдийгээр таамаглалын дагуу гарсан ч Core инфляц 10р сараас хойш буураагүй, Headline инфляц 10р сараас хойш өссөн, үндсэндээ инфляц зорилтот түвшнээс өндөр хэвээр байгаа нь ЕХ-нд бодлогын хүүгээ бууруулах маш бага орон зайг үлдээж байна.

Евро бүсийн дотоод улс төрийн тогтворгүй байдал мөн АНУ-аас ирж болзошгүй тарифын асуудлууд тодорхойгүй байсаар байгаа тул Европын төв банк явуулж бодлогоо илүү зөөлрүүлэх магадлалтай байгаа ч боломж хомс байна. 2025 онд шинжээчид хамгийн багадаа 1%-иар  хүүг бууруулах хүлээлттэй байна.
Эх сурвалж: Bloomberg

www.OCHUN.mn

#ochun #ochirundraa #managingcapitalwithdiscipline

Холбогдох сэдэв: