Олон улсын зах зээл

Европын холбоо дэлхийн анхны хиймэл оюун ухааны тухай хууль баталлаа

Нийтэлсэн:
Duurenbuyan B.
Нийтэлсэн огноо:
2024-03-14

Европын холбоо дэлхийн анхны хиймэл оюун ухааны тухай хууль баталсан бөгөөд уг хууль нь Европын холбоонд хамаарах улсуудын иргэдийг хиймэл оюун ухааны хэрэглээний сөрөг нөлөөллөөс хамгаалах, технологийн хяналтыг нэмэгдүүлэх зорилготой байна. Энэхүү хууль нь дэлхийн томоохон технологийн компаниуд болох Alphabet, Amazon.com, Microsoft, Meta Platforms зэрэг компаниудын европын холбооны орнуудад явуулах үйл ажиллагаанд хүчтэй нөлөөлөх бөгөөд цаашлаад уг хууль нь дэлхий даяар мөрдөгдөх ерөнхий стандарт болох боломжтой байна.

Хиймэл оюун ухааны тухай хууль батлагдсанаар эрх баригчдад компаниуд хуулийг зөрчсөн тохиолдолд авах арга хэмжээ, эрх зүйн орчинг илүү тодорхой болгож тодорхой эрх мэдлийг олгосон боловч хиймэл оюун ухааны зарим хэрэглээний зах зээлийг хязгаарлах магадлалтай байна.

Холбогдох сэдэв: