Олон улсын зах зээл

Европын холбооны тогтоосон тарифын эсрэг БНХАУ-ын арга хэмжээ

Нийтэлсэн:
Duurenbuyan B.
Нийтэлсэн огноо:
2024-07-08

Өнгөрсөн сард АНУ БНХАУ-ын цахилгаан машины импортод 100% тариф тогтоохоо мэдэгдсэнээс хойш барууны бусад улсууд тэр дундаа европын холбоо БНХАУ-ын засгийн газар цахилгаан автомашин үйлдвэрлэгч нараа хэт их дэмжиж шударга бус өрсөлдөөн үүсгэж байна гэж буруутгаж эхэлсэн. Европын холбооны зүгээс БНХАУ-ын засгийн газрын бодлогыг нягтлан үзээд БНХАУ-аас импортлох машинуудад 48% хүртэл тариф тогтоохоо мэдэгдлээ. Уг тариф 7-р сараас эхлэн хэрэгжиж эхлэх бөгөөд бусад барууны орнууд ч азиас импортлох машины тоогоо бууруулах хандлагатай байна.

БНХАУ-ын зүгээс барууны орнуудтай хийх худалдааны дайныг илүү өргөжихөөс болгоомжилж байгаа хэдий ч тодорхой хариу барьсан шийдвэрүүдийг гаргах боломжтой байна. БНХАУ-ын засгийн газрын зүгээс бяслаг, гахайн мах зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүдийг сонгон тариф тогтоовол европын зарим орнууд тэр дундаа Франц улсад хүчтэй сөрөг нөлөө үзүүлэх боломжтой бол том мотор бүхий дунджаас дээш зэрэглэлийн европоос импортлох автомашинуудад тариф тогтоосноос европын томоохон автомашин үйлдвэрлэгч нарт сөрөг нөлөө үзүүлэх боломжтой.

Олон улсын шинжээчид БНХАУ-ыг худалдааны дайнаас зайлсхийх хүсэл барууны орнуудаас илүү давамгайлахыг дурдаад, сөрөг тариф тогтоохоос илүүтэйгээр хэлэлцээр хийхийг тэргүүнд тавина гэж үзэж байна.

Эх сурвалж: Bloomberg

www.OCHUN.mn

#ochun #ochirundraa #managingcapitalwithdiscipline

Холбогдох сэдэв: