Олон улсын зах зээл

'Гайхамшигт 7'-н технологийн компаниудын хувьцааны ханш өсөхийн хэрээр дараагийн "дотком хөөс"-ийг үүсгэх үү?

Нийтэлсэн:
Duurenbuyan B.
Нийтэлсэн огноо:
2024-03-12

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын хөрөнгийн зах зээлийн голлох гурван индекс болох Dow Jones, S&P 500, Nasdaq 100 индексүүд бүгдээрээ бүх цаг үеийн дээд ханшиндаа хүрч түүхэн үйл явдлууд тохиолоо. Зах зээл уг өсөлтийг технологийн компаниудын өндөр гүйцэтгэл тэр тусмаа 'Гайхамшигт 7' (Alphabet, Amazon, Apple, Meta, Microsoft, Nvidia, Tesla)-н технологийн компаниудын гүйцэтгэлтэй холбон тайлбарлаж байна.

Үүнийг дагаад зарим хөрөнгө оруулагчдын дунд 1995-2001 оны хооронд хөрөнгийн зах зээлд үүссэн “дотком хөөс” дахин давтагдахвий гэсэн айдсыг төрүүлж эхэллээ. JPMorgan Chase & Co. болон Goldman Sach -ийн судалгаагаар  'Гайхамшигт 7'-н технологийн компаниудын хувьцааны ханш мэдэгдэхүйц өндөр өсөлттэй байгаа хэдий ч одоогийн хувьцааны ханш нь хэт өндрөөр үнэлэгдээгүй байгааг онцолсон байна.

Эх сурвалж: Bloomberg

www.OCHUN.mn

#ochun #ochirundraa #managingcapitalwithdiscipline

Холбогдох сэдэв: