Олон улсын зах зээл

Газрын тосны эрэлтийг нэмэгдүүлэхэд БНХАУ -ын өнөөгийн байдал сөргөөр нөлөөлж байна

Нийтэлсэн:
Duurenbuyan B.
Нийтэлсэн огноо:
2024-12-17

БНХАУ-ын 11р сарын чухал эдийн засгийн индикатор үзүүлэлтүүд болох инфляц, экспорт, импорт, үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн гарц, жижиглэнгийн худалдаа зэрэг үзүүлэлтүүд тааруу гарч байгаа нь дэлхийн хамгийн том газрын тос импортлогч орны газрын тосны эрэлтийг хамгийн бага түвшинд хүргэж байна.

Pepperstone группийн Крис Уэстон зэрэг шинжээчид БНХАУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд сул, нийт эрэлт бага байгаа нөхцөлд нефтийн үнэ одоогийнхоосоо ч доогуур түвшинд хүрэхгүй байгаад гайхаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд одоогийн газрын тосны ханш харьцангуй өндөр байгааг арилжаачид түр зуурын үзэгдэл гэж үзэх хандлага давамгайлж байна. Газрын тосны үнийн хэлбэлзэл 8р сараас хойших хамгийн доод түвшинд хүрээд байгаа нь зах зээл аль нэг талруугаа хүчтэй хөдөлгөх шийдэмгий үйлдэл гарахгүй байгааг илтгэнэ.

Хэдийгээр ОХУ-д тавьсан газрын тосны хоригийн нөлөөгөөр нийлүүлэлтийг бууруулж байгаа ч БНХАУ-ын эрэлт илүү хүчтэй буурч байгаа нь нийтээрээ эрэлтийн талд асуудал давамгайлж, газрын тосны үнэд дарамт учруулсаар байна.  

Эх сурвалж: Bloomberg

www.OCHUN.mn

#ochun #ochirundraa #managingcapitalwithdiscipline

Холбогдох сэдэв: