БНХАУ-ын ЗГ-аас эдийн засгаа идэвхжүүлэх арга хэмжээ, тэр дундаа өнгөрөгч амралтын өдөр зарласан төсвийн зардлыг нэмэгдүүлэх төлөвлөгөөг олон нийтэд танилцуулсны дараагаар Goldman Sachs БНХАУ-ын 2024, 2025 онуудын эдийн засгийн өсөлтийн таамгаа өсгөлөө. Goldman Sachs БНХАУ-ын 2024 оны эдийн засгийн өсөлтийг 4.7%-иар таамаглаж байсан бол үүнийг 4.9%, 2025 оны таамгийг 4.7% тус тус болгов.
Сангийн яамнаас өнгөрөгч амралтын өдөр төсвийн нэмэлт дэмжлэгүүдийг амласан ч дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх алхмуудын талаар нэмэлт мэдээлэл өгөөгүй нь БНХАУ-д тулгараад байгаа дефляцийн дарамт ойрын хугацаанд арилахгүй байж болох хүлээлтийг үүсгээд байна. БНХАУ-ын 9р сарын инфляцын түвшин өнгөрөгч ням гарагт танилцуулагдсан бөгөөд 0.4% тай гарсан нь таамаглал болох 0.6%-д хүрээгүй үзүүлэлт болоод байна. Хэдийгээр үндэсний өдрийн /National day/ урт амралтаар иргэдийн хэрэглээ өсөх хүлээлттэй байсан ч бодит байдал хүлээлтэд хүрэхгүй байж болох талаар мэргэжилтнүүд онцолж байна.
Эх сурвалж: Bloomberg