Шинэ мэдээ
Хиймэл оюун ухааны салбар өсөлт сайтай байна.
Дэлхийн макро эдийн засагт тодорхойгүй байдал давамгайлж байгаа хэдий ч Ази Номхон далайн бүсийн технологийн салбар, тэр дундаа хиймэл оюун ухааны салбар өсөлт сайтай байна.
Хиймэл оюун ухааны өсөлтөөс хамгийн их ашиг хүртэж байгаа салбар нь чип үйлдвэрлэгчид юм. Chat GPT гэх мэт том хэлний загварууд нь хүн шиг хариу үйлдэл үзүүлэхийн тулд өндөр хүчин чадалттай санах ойн чип шаарддаг байна. АНУ-ын чипийн дизайн боловсруулагч Nvidia л гэхэд өнгөрөгч онд орлогоо 265 хувиар нэмэгдүүлсэн. Одоогоор дэлхийн хэмжээнд хагас дамжуулагч үйлдвэрлэгч хамгийн том орнууд нь Тайван, Өмнөд Солонгос, Хятад, Америк зэрэг улсууд байна.