🇺🇸 ХНС-ийн ээлжит бодлогын хүүний шийдвэр маргааш буюу 12р сарын 19нд олон нийтэд танилцуулагдах товтой байна. Одоогийн байдлаар хүүг 0.25%-иар бууруулах магадлал 98.6%-тай байгаа боловч 2025 онд хүүний бууралтын хурд харьцангуй бага байх төлөвтэй байна.
Хүүг хүчтэй бууруулахад өндөр инфляцын хүлээлт саад учруулж байгаа бөгөөд бусад хүчин зүйлс болох хөдөлмөрийн зах зээл, эдийн засгийн өсөлтүүд харьцангуй хүчтэй байх төлөвтэй байна. 2025 онд инфляцын өсөлт ХНС-ийн таамаглалаас давж өсвөл төлөвлөж байснаас илүү цөөн удаа хүүг бууруулах шийдвэр гарч, харьцангуй өндөр хүү хүлээлтээс удаан хугацаанд орших эрсдэлийг дагуулж байна.
Зах зээл маргаашийн хурлын Жером Пауллын ярианаас 2025 оны төлөв, ХНС-ийн явуулах бодлого, чиг хандлагын төсөөллийг сонсохыг хичээх бөгөөд дараах асуултуудад хариулт авахыг хүсэх болно.
Үүнд:
• Эдийн засгийн ямар нөхцөл байдал нь хүүгийн бууралтыг түр зогсооход хүргэх вэ?
• ХНС инфляцыг зорилтот 2%-д хүрэхгүй удааширч байгааг хэрхэн тайлбарлаж байна вэ?
• ХНС хөдөлмөрийн зах зээлийн хүлээлтээ шинэчилсэн үү?
Эх сурвалж: Bloomberg
www.OCHUN.mn
#ochun #ochirundraa #managingcapitalwithdiscipline