Олон улсын зах зээл

ХНС энэ онд бодлогын хүүг 2 хүртэлх удаа буулгах боломжтой

Нийтэлсэн:
Duurenbuyan B.
Нийтэлсэн огноо:
2024-07-08

Өчигдөр буюу 6-рсарын 12-нд АНУ-ын эдийн засгийн томоохон 2 мэдээ танилцуулагдлаа. Оройны 8:30 минутад 5-р сарын суурь инфляцын түвшинтаамагласан утгаас илүү бууралттай байж 3.3%-тай гарсан нь зах зээлд эерэг хүлээлтийг үүсгэлээ.Хэдийгээр суурь инфляц сүүлийн 20 жилийн түүхэн дээд хэмжээнээс буурсаар зорилтот2%-ийн түвшинд дөхөж байгаа чорон сууцны үнэ, түрээс өсөлттэй байгаа нь инфляцыг буцаан өдөөх, инфляцын бууралтыгсааруулах боломжтой байна.

Харин шөнө 2:00 цагт ХНС-аас бодлогын хүүний шийдвэрийгтанилцуулж зах зээлийн хүлээж байсан шиг бодлогын хүүг өөрчилсөнгүй. Мөн ХНС-ынтэргүүн Жером Паулл бодлогын хүүний шийдвэрийн дараах уулзалтаар ХНС-ын гишүүдийнбодлогын хүүний хүлээлтийн шинэчлэгдсэн зураглал (dot-plot)-ыг танилцуулав. Шинэчлэгдсэнdot-plot өнгөрөгч 3-р сард танилцуулсан dot-plot -оос өсөлттэйбайсан нь ХНС хатуу бодлого сулруулахад яарахгүй байгаа нь харагдаж байна. Өмнөхdot-plot-д 2024 оны гишүүдийн медиан бодлогын хүү 4.6%, 2025 оных 3.8%, 2026оных 3.1% тус тус байсан бол шинэ dot-plot-д 2024 оныгишүүдийн медиан бодлогын хүү 5.1%, 2025 оных 4.1%, 2026оных 3.1% болж тус тус өөрчлөгджээ.

Мөн Жером Пауллын яриа зах зээлд АНУ-ын эдийн засгийн чухал үзүүлэлтүүд төсөөлснөөсилүү сайн гарсаар байвал бодлогын хүүг 2 хүртэлх удаа, хангалттай сайн биштохиолдолд 1 хүртэлх удаа буулгах боломжтой гэсэн дохиог өглөө.

Эх сурвалж: Bloomberg

www.OCHUN.mn

#ochun #ochirundraa #managingcapitalwithdiscipline

Холбогдох сэдэв: