Олон улсын зах зээл

Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэдэн хувиар бууруулах вэ гэдэг дээр зах зээл 2 хуваагдаж байна

Нийтэлсэн:
Duurenbuyan B.
Нийтэлсэн огноо:
2024-09-18

Есдүгээр сарын 19нд Холбооны нөөцийн сан (ХНС) ээлжит бодлогын хүүний шийдвэрээ олон нийтэд танилцуулахтовтой байгаа бөгөөд ХНС-аас бодлогын хүүгээ буулгах нь нэгэнт тодорхой болсонч хэдэн нэгж хувиар бууруулах вэ гэдэг нь зах зээлийг хоёр хэсэгт хуваагаадбайна. Өнөөдрийн байдлаар ХНС-ын хүүг 50 нэгж хувиар бууруулах магадлал 66% болж давамгайлж байгаа бол 25 нэгж хувиар бууруулахмагадлал 34%-тай байна. Хамгийн сүүлд 2008оны санхүүгийн хямралын үед мөн Ковид-19 цар тахлын үеүдэд л бодлогын хүүнийөөрчлөлтийн тодорхойгүй байдал ийм өндөр хэмжээнд хүрч байжээ.

Өнөөдөр буюу 9р сарын 17нд АНУ-ын 8р сарын жижиглэнгийн худалдааны үзүүлэлтзарлагдах хувиартай байгаа бөгөөд уг индикатор үзүүлэлт зах зээлийн хүлээлтболон ХНС-ийн эцсийн шийдвэрт голлон нөлөөлж магадгүй байна.

Зах зээлд үүсч буй тодорхойгүй байдлын нөлөөгөөр хөрөнгө оруулагчид үнэ цэнтэйхувьцаануудыг өсөлттэй хувьцаануудаас илүүтэй сонгох хандлага ажиглагдаж эхэлжээ.Үнэ цэнтэй хувьцаанууд эдийн засгийн тодорхойгүй үеүдэд хөрөнгө оруулагчдынсонирхлыг хамгийн ихээр татдагагаас гадна хөрөнгө оруулагчдад эрсдэлээбууруулах боломжийг олгодог байна. Шинжээчид энэхүү өөрчлөлтийн тренд энэ оныгдуустал үргэлжлэх хандлагатай байгаа талаар онцолж байна.

Эх сурвалж: Bloomberg,

www.OCHUN.mn

#ochun #ochirundraa #managingcapitalwithdiscipline

Холбогдох сэдэв: