Finances
Хятадын 2024 оны эдийн засгийн өсөлтийн зорилт?
Хятад улс 2024 оны өсөлтийн зорилтоо зарлаж, удааширч буй эдийн засгийг дэмжих стратегиа энэ долоо хоногт жил бүр зохион байгуулдаг улс төрийн чуулганаар зарлах гэж байна.
Ерөнхий сайд Ли Цян мягмар гарагт болох Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хуралд засгийн газрын ажлын тайланг анх удаа танилцуулна. Эдийн засаг нь дефляцитай, үл хөдлөх хөрөнгийн хямрал, өрийн дарамт, гадаадын хөрөнгө оруулагчид дайжиж байгаа зэрэг үймээн ихтэй жил өнгөрсний дараа эргэн сэргэх төлөвлөгөө нь ихээхэн сонирхол татаж буй юм.
Зах зээлд ДНБ-ий өсөлтийг 5 орчим хувьд тогтоох болов уу гэсэн хүлээлт байгаа юм. Энэ нь өнгөрсөн жилийнхтэй адил зорилт боловч одоогийн нөхцөл байдалтайгаар хүрэхэд хэцүү байх болно гэж шинжээчид үзэж байна.