Хятадын аялал жуулчлалын салбар сэргэлт үзүүлж байна. Дотоодын аялал жуулчлал 2023 онд 2019 онтой харьцуулахад 80 орчим хувьтай эргэн сэргэсэн бол гадаад руу хийх аялал харьцангуй бага буюу 60 орчим хувьтай сэргэжээ. Блүүмбергийн 2024 оны 4-р сарын судалгаагаар Хятадын жуулчдын олон улс руу хийх аяллын төсөв нэмэгдсэн нь Хонг Конг, Макао зэрэг ойролцоо чиглэлүүд рүү явах нь зардлын хувьд Япон, Зүүн өмнөд Ази, Евро Руу очихтой дүйцэхүйц, ойролцоо өртөгтэй болж байгаа тул эдгээр чиглэлүүдийг илүү их сонирхох дүр зураг ажиглагдаж байна. 2024 онд салбарын сэргэлтийн тренд үргэлжлэх төлөвтэй байгаа нь Trip.com, Meituan зэрэг гол тоглогчдын орлогыг нэмэгдүүлэх, үйл ажиллагаанд эергээр нөлөөлөх боломжтой.
Сүүлийн нийтлэлүүд