Олон улсын зах зээл

Хятадын коммунист намын 20 дахь удаагийн төв хорооны хурлын тов зарлагдлаа

Нийтэлсэн:
Duurenbuyan B.
Нийтэлсэн огноо:
2024-07-08

Удаан хугацааны турш хойшлоод байсан БНХАУ-ын коммунист намын 20 дахь удаагийн төв хорооны хурал 7р сарын 15-18-ны хооронд зохион байгуулагдах тов зарлагдлаа. Уг хурал 2023 оны сүүлээр зохион байгуулагдахаар зарлагдаж байсан боловч БНХАУ-д тулгараад байсан үл хөдлөхийн салбарын хямрал даамжирсан, эдийн засгийн хүндрэлд орсон зэрэг шалтгаануудаас хамаарч хойшилсоор өдийг хүрсэн билээ.

Энэхүү хурлаар БНХАУ-ын урт хугацааны зорилго, зорилт, өөрчлөлтүүд, хэрэгжүүлэх бодлогуудыг танилцуулдаг бөгөөд хөрөнгө оруулагчдын заавал анхааран сонсох арга хэмжээнүүдийг нэг болдгоороо онцлог юм. Энэ удаагийн хурал нь үл хөдлөхийн салбарын хямрал нэлээд гүнзгийрсэн, дотоодын эрэлт суларсан, хямд үнэтэй бараа бүтээгдэхүүн олон улс руу их хэмжээгээр экспортолж байгаагаас шалтгаалан АНУ тэргүүтэй улсууд тариф тогтоосон үед болж байгаагаараа бусад хурлуудаасаа онцлогтой болж байна.

Зах зээл дээрх үйл явдлуудад БНХАУ-ын зүгээс ямар арга хэмжээ авахыг анхааралтай ажиглаж байгаа боловч томоохон реформ хийгдэхгүй байх хүлээлт салбарын шинжээчдийн дунд давамгайлж байна.

Эх сурвалж: Bloomberg

www.OCHUN.mn

#ochun #ochirundraa #managingcapitalwithdiscipline

Холбогдох сэдэв: