Шинэ мэдээ

Хятадын ухаалаг гар утас үйлдвэрлэгч Xiaomi анхны цахилгаан автомашинаа танилцуулснаар компанийн хувьцаа нэг өдрийн дотор 15%-иар өсөв.

Нийтэлсэн:
Enkhbilguun S.
Нийтэлсэн огноо:
2024-04-15

Хятадын өргөнхэрэглээний цахилгаан барааны Xiaomi брэндийн охин компани болох Xiaomi Auto нь3-р сарын 28-нд Speed Ultra 7 (SU7) загварын анхны автомашинаа хэрэглэгчдэдээтанилцуулсан байна. Тус загвар Tesla-ийн Model 3-аас 4000 доллароор хямд байхбөгөөд, илүү хол зай туулах ажээ. Оройн 22 цагт борлуулалт эхэлснээс хойш 27минутын дотор 50,000 гаруй автомашины захиалга авсан гэж тус компани мэдээлсэнбайна. Улмаар хувьцааны ханш огцом өсжээ.

Мөн Хятадын цахилгаанавтомашины салбарын зарим нэг компаниуд худалдан авалтад татаас өгөхөө даваагарагт зарласан нь Хятадын засгийн газрын хэрэглээг дэмжих бодлогын нөлөө гэжхарж байна. Энэ нь бусад орны цахилгаан автомашин үйлдвэрлэгчдийн хувьд тун таагүймэдээ юм.

Холбогдох сэдэв: