Шинэ мэдээ
Microsoft компанийн үнэлгээ $3 их наядад хүрлээ.
Дэлхийд үнэлгээгээрээ 2-т орох компани Microsoft 3 их наяд ам.долларын үнэлгээг анх удаа давлаа.
Apple компанийн дараагаар эрэмбэлэгдэх дэлхийн 2 дахь хамгийн өндөр үнэлгээтэй компани болох Microsoft 3 их наяд ам.долларын үнэлгээг анх удаа давлаа. Microsoft компанийн нэгж хувьцааны үнэ түүхэн дээд хэмжээ болох $405.63-д хүрснээр компанийн үнэлгээ 3 их наяд ам.долларыг давсан ч зах зээл хаагдах үед хувьцааны ханш унаж үнэлгээ буцаад буурсан байна.Microsoft компани нь ChatGPT-ийг хөгжүүлэгч OpenAI-д оруулсан хөрөнгө оруулалтаараа бусад технологийн компаниудын дунд өрнөж буй хиймэл оюун ухааныг хөгжүүлэх, хэрэглэх өрсөлдөөнд тэргүүлэх байр суурь эзэлж байгаа нь хувьцааны үнэ өсөхөд нөлөөлсөн байна.
Эх сурвалж: Reuters