Шинэ мэдээ
Монгол улсын гадаад валютын албан нөөц 2024 оны 3-р сарын байдлаар 5.2 тэрбум доллар хүрэв.
Монгол улсын гадаад валютын албан нөөцийн хэмжээ 3-р сард 5,249.82 сая ам.доллар хүрсэн нь жилийн өмнөх дүнгээс 52.6 хувиар, өмнөх сараас даруй 5.6 хувиар өссөн үзүүлэлт юм. Ийнхүү нөөцийн хэмжээ статистик мэдээ гарч эхэлснээс хойш хамгийн өндөр түвшиндээ ирээд байна. Өнгөрөгч оны 3 сард оргил үедээ 3’500 давж чангарсан байсан долларын ханш өдгөө(2024/04/01) 3’375.88 төгрөгтэй тэнцүү байна. Өнөөгийн албан нөөцийн нийт хэмжээ нь манай улсын сүүлийн нэг жилийн сарын дундаж импортын 6.5 сарын хэрэглээг хангахуйц дүн юм.