Монгол улсын инфляц сүүлийн таван сарын турш дараалан буурсаар 7% ирлээ. Хэрэглээний үнийн индексийн өсөлтийн 2.9 нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан бол 2.2 нэгж хувь нь импортын бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.
2022 оны 6-р сард 16.9%-д хүрээд байсан инфляцын түвшин аажмаар буурсаар байгаа бөгөөд Монгол банкны зорилтод 6%-ийн түвшинд ойртон ирээд байна.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо
#ochun #ochirundraa #managingcapitalwithdiscipline