Олон улсын зах зээл

Morgan Stanley-ийн гүйцэтгэх захирал Тед Пик: АНУ-ын эдийн засаг, хөрөнгийн зах зээл 2025 өсөлттэй байх төлөвтэй байна

Нийтэлсэн:
Duurenbuyan B.
Нийтэлсэн огноо:
2024-11-22

Morgan Stanley-ийн гүйцэтгэх захирал Тед Пик энэ пүрэв гарагт АНУ-ын хөрөнгийн зах зээл болон эдийн засаг 2025 онд өсөлттэй байх өөдрөг үзэлтэй байгаагаа илэрхийллээ. Уг өөдрөг хүлээлтэд хэрэглэгчдийн идэвх өндөр байгаагаас гадна компаниудын тайлан баланс хүлээлтийг давж гарч байгаа нь голлон нөлөөлсөн байна. Мөн тэрээр АНУ-ын томоохон хувьцааны индекс болон S&P500 индекс үе үе бага зэрэг засварын хөдөлгөөн орж байгаа ч 2025 онд өсөлтийн трендээ үргэлжлүүлэн хадгалах боломжтой талаар дурьджээ.

Тед Пик 2025 онд үүсч болзошгүй АНУ-ын худалдаа, геополитикийн асуудлууд нь буурч байгаа инфляцыг өдөөж болзошгүйг онцлоод шинэ ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргааны хэрэгжүүлэх бодлого уг эрсдэлийг удирдахад чухал ач холбогдолтойг санууллаа.    

Эх сурвалж: Bloomberg

www.OCHUN.mn

#ochun #ochirundraa #managingcapitalwithdiscipline

Холбогдох сэдэв: