Өнгөрсөн онд дэлхийн нүүрсний эрчим хүчний хүчин чадал дээд хэмжээндээ хүрсэнд БНХАУ-д шинээр баригдсан үйлдвэрүүдийн хэмжээ өндөр нөлөө үзүүллээ. Уур амьсгал судалгааны байгууллагуудын мэдээлснээр дэлхийн нүүрснээс гарган авдаг эрчим хүчний хэмжээ 2%-иар өсч 2,130 гигаватт-д хүрсний гуравны хоёр орчим хувийг Хятад, Индонез, Энэтхэг улсууд эзэлж байна. Тэрдундаа өнгөрсөн онд БНХАУ 70 гигаваттын хүчин чадалтай нүүрсний шинэ станц барьж эхэлсэн нь дэлхийн бусад орнуудыг нийлүүлснээс бараг 20 дахин их үзүүлэлт болж байна.
2021, 2022 онд БНХАУ-ын эдийн засагт ихээхэн хохирол учруулсан цахилгаан эрчим хүчний хомсдолын дараа Бээжин эрчим хүчний аюулгүй байдалдаа анхаарлаа хандуулж төрөл бүрийн эх үүсвэрийн станцуудыг эрчимтэй хөгжүүлсэн. Уг өсөлт нь БНХАУ-ын дэлхийд өгсөн амлалтуудыг зөрчиж хатуу түлшний хэрэглээг зогсоох дэлхийн хүчин чармайлтад сөргөөр нөлөөлж байна.
Эх сурвалж: Bloomberg