Олон улсын зах зээл

Nvidia-гийн хувьцаа унаж засварын хөдөлгөөн хийж байна

Нийтэлсэн:
Duurenbuyan B.
Нийтэлсэн огноо:
2024-07-08

Хиймэл оюун ухааны хэрэглээ, хөгжүүлэлттэй холбоотой хүлээлт хөрөнгө оруулагчдын дунд хүчтэй нэмэгдсэнээр Nvidia корпорац Apple, Microsoft зэрэг технологийн үлэмж компаниудыг үнэлгээгээрээ гүйцэж дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани болж чадсан. Гэвч сүүлийн 3 хоногт Nvidia корпорацын хувьцааны үнэлгээ 13% орчим хувь унаж тэргүүн байраа алдаад байна.

Шинжээчид уг хөдөлгөөнийг өндөр өсөлтийн дараах засвар хөдөлгөөн гэж үзэж байгаа бөгөөд эхний дэмжлэгийн бүс 115$ орчим, хүчтэй дэмжлэгийн бүс 100$ орчим байж болох талаар дурдаж байна. Nvidia-гийн хувьцаа сүүлийн 3 хоногт бууралттай арилжаалагдсан ч оны эхтэй харьцуулахад 139%-ийн өсөлттэй хэвээр байсаар байна.

Энэ оны сүүлээр Nvidia нь Blackwell нэртэй шинэ үеийн хиймэл оюун ухаанд ашиглагдах чипүүдээ зах зээлд нийлүүлж эхлэх бөгөөд уг чип нь чип үйлдвэрлэгч компаниуд болон түүний түншүүдийн хувьд дараагийн өсөлтийн мөчлөгийг эхлүүлэх боломжтой байна.

Эх сурвалж: Bloomberg

www.OCHUN.mn

#ochun #ochirundraa #managingcapitalwithdiscipline

Холбогдох сэдэв:
No items found.