Олон улсын зах зээл

Nvidia-гийн хувьцааны “Фомо”-рол багасаж байна

Нийтэлсэн:
Duurenbuyan B.
Нийтэлсэн огноо:
2024-05-21

АНУ-ын томоохон хагас дамжуулагч үйлдвэрлэгч компани болох Nvidia Corp. энэ сарын 22 нд ээлжит улирлын тайлангаа танилцуулах товтой байна. Шинжээчид болон олон нийт хувьцааны үнийг өснө гэж хүлээж байгаа ч өмнөх улирлын тайлангуудын үеийнх шиг хүчтэй өсөлт үзүүлэхгүй байх гэсэн таамаглалтай байна.

Nvidia компанийн хувьцааны үнэ “AI”-ийн хөгжил хурдассан, ирээдүйд хэрэглээ өндөр байх хүлээлттэй зэрэг шалтгаанаас хамааран сүүлийн 1 жилийн хугацаанд 200 гаруй хувиар өсөөд байна. Зах зээл дээрх колл опционы имплайд хэлбэлзэл өмнөх улирлын тайлангийн үед өндөр байсан бол одоо харьцангуй багассан, колл болох пут опционы арилжаалагдсан тоо хэмжээний зөрүү багассан байгаа зэрэг нь зах зээл “Фомо”-рохгүй байгааг илтгэж байна.

Эх сурвалж: Bloomberg

www.OCHUN.mn

#ochun #ochirundraa #managingcapitalwithdiscipline

Холбогдох сэдэв: