Олон улсын зах зээл

Өнөөдрийн АНУ-ын инфляцын мэдээ болон ХНС-ын ээлжит хурлын мэдээллүүд зах зээлд хүчтэй нөлөөлөх боломжтой байна

Нийтэлсэн:
Duurenbuyan B.
Нийтэлсэн огноо:
2024-07-08

Өнөөдөр буюу 6-р сарын 12-ны орой манай цагаар 20:30 минутад АНУ-ын 5-р сарын инфляцын мэдээ танилцуулагдах бол шөнийн 02:00 цагт ХНС-ын ээлжит хурал явагдаж бодлогын хүүгийн шийдвэр болон цаашдын чиг хандлага танилцуулагдана. Уг 2 мэдээний үр дүнгүүд зах зээлд хүчтэй нөлөөлөх боломжтой байна.

Шинжээчид суурь инфляцыг өмнөх жилийн мөн үеэс 0.1% -иар буурч 3.5%-д, үндсэн инфляцыг өөрчлөлтгүй гарч 3.4%-д тус тус хүрнэ гэсэн хүлээлттэй байна. Инфляц таамагласан утгаас давж буурвал ХНС-аас бодлогын хүүг хурдан хугацаанд бууруулахад түлхэц өгөх хэдий ч энэ 6-р сарын хурлаар хүүг бууруулахгүй байх магадлал 99.1% тай байна.

Хөрөнгө оруулагчид өнөөдрийн хурлаас ХНС-ийн гишүүдийн ирэх жилүүдийн бодлогын хүүний хүлээлтийн зураглал болох “dot-plot”-ыг харж болох бөгөөд 3-р сард танилцуулснаас өөрчлөлт орсон эсэхийг мэдэж авах боломжтой. Өмнөх “dot-plot”-д 2024 оны гишүүдийн медиан бодлогын хүү 4.6%, 2025 оных 3.9%, 2026 оных 3.1% тус тус байсан байна.

Нийт хөрөнгийн зах одоогоор инфляцын мэдээг хүлээсэн байдалтай хүчтэй хөдөлгөөн үүсгэхгүй байгаа бөгөөд өнөө оройны мэдээ ямар гарахаас шалтгаалж аль нэг талруугаа савлах боломжтой юм. Хэрэв инфляц төсөөлж байсан утгаас өндөр гарвал бодлогын хүү хурдацтай буурах магадлал буурах тул хувьцааны индексүүдэд сөргөөр нөлөөлөх бол инфляц төсөөлж байсан утгаас бага гарвал хувьцааны индексүүдэд бага зэрэг эергээр нөлөөлөх боломжтой. Хэдийгээр инфляц буурах нь хувьцааны индексүүдэд эерэг үзүүлэлт боловч зах зээлд бодлогын хүүг бууруулах хүлээлт аль хэдийн шингэчихсэн тул төдийлөн өндөр өсөлт үзүүлэх боломж бага байна.


Эх сурвалж: Bloomberg

www.OCHUN.mn

#ochun #ochirundraa #managingcapitalwithdiscipline

Холбогдох сэдэв: