Олон улсын зах зээл

Ши Жиньпин: Эдийн засгийн 5%-ийн өсөлтийн зорилгодоо шаргуу хөдөлмөр, стратегийн төлөвлөгөөгөөр хүрнэ

Нийтэлсэн:
Duurenbuyan B.
Нийтэлсэн огноо:
2025-01-02

БНХАУ-ын ерөнхийлөгч өнгөрөгч мягмар гарагт ард иргэддээ хэлсэн шинэ жилийн мэндчилгээндээ одоо тулгарч буй эдийн засгийн болон бусад хүндрэлүүдийг амжилттай даван туулж XIV-дэх 5 жилийн голлох төлөвлөгөө болох 5%-ийн эдийн засгийн өсөлтдөө хүргэхэд итгэлтэй байгаагаа дурдлаа. Тэрээр хэлсэн үгэндээ одоогийн хүндрэлүүдийг  шаргуу хөдөлмөр, стратегийн зөв төвлөрлөөр даван туулж, иргэд, аж ахуйн нэгжүүдийн итгэлийг нэмэгдүүлнэ гэдгээ амлав . Уг мэдэгдэл нь 2025 ондоо БНХАУ-ын ЗГ-ийн бодлого тогтвортой, тууштай байхыг илтгэж байна гэж олон улсын шинжээчид онцолж байна. Мөн Ши Жиньпин ерөнхийлөгч илтгэлдээ цахилгаан тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлийн салбарт БНХАУ дэлхийд тэргүүлэгч байр суурьтай байгаагаа дурдаад цаашид ч уг тэргүүллээ хадгалан өсөлтөө үргэлжлүүлэхэд анхаарах тухай танилцуулсан байна.

БНХАУ 2024 оны байдлаар анх удаа 10 гаруй сая цахилгаан машин үйлдвэрлэсэн амжилтад хүрсэн бөгөөд уг үзүүлэлтээр салбартаа тэргүүлэгч болоод байна. Цахилгаан машин үйлдвэрлэгч томоохон компаниудын нэг БНХАУ-ын BYD компани 12р сард 207,734 цахилгаан машин борлуулснаа олон нийтэд танилцуулснаар 2024 онд нийт 1.76 сая машин борлуулсан амжилттай болоод байна. BYD-ын голлох өрсөлдөгч болох АНУ-ын цахилгаан машин үйлдвэрлэгч Tesla компани борлуулалтын тайлангаа 1р сарын 2нд танилцуулах бөгөөд уг тоо тодорхой болсноор 2024 онд аль цахилгаан машин үйлдвэрлэгч компани борлуулалтаараа тэргүүлсэн нь тодорхой болох юм.

Эх сурвалж: Bloomberg

www.OCHUN.mn

#ochun #ochirundraa #managingcapitalwithdiscipline

Холбогдох сэдэв: